Иргэд: нүүрсний хулгайн хэрэгт холбогдогсдын нэрсийг зарласан ч тохирох шийтгэлийг нь өгтөл суултаа үргэлжлүүлнэ

Иргэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улс төрчдийн нэрсийг зарла хэмээх шаардлага бүхий тайван жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 12-оос 13-нд шилжих шөнө Сүхбаатарын талбайд 30 орчим иргэн хоножээ. Нийслэлийн ЗДТГ-ын зөвшөөрлөөр гэр барьсан боловч жагсагч иргэд гадаа хоносон хэвээр байна.

Монгол улсын ЗГ-аас иргэдийн тавьсан шаардлагад тодорхой хариу өгөөгүй тул зарим иргэдийн хувьд суулт зарлаж 6 дахь өдрөө төв талбайд хонож байна. Мөн 12-оос 13-нд шилжих шөнө Сүхбаатарын  талбайн өмнөх зогсоолд хоёр гэр барьсан боловч өчигдрийг  хүртэл тог, халаалтгүй байхгүй байна. Гэвч иргэдийн хувьд гэрт хонохоос илүү анх суулт зарласан газраа хонохыг илүүд үзжээ.

Жагсагчид нүүрсний хулгайн хэрэгт оролцсон улс төрчдийн нэрсийг зарласан ч суултаа цааш үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байна. Учир нь энэхүү хэрэгт холбогдсон иргэдийн өмч хөрөнгийг хурааж , тохирох ял шийтгэлийг өгөх хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан юм.