Хоёр дахь удаагийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 7334 шалгуулагч бүртгүүлжээ

Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар оюутан элсүүлэх журмын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Энэ удаагийн шалгалтад Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12-р ангид суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид оролцоно.

  • Энэ жилийн ЭЕШ-д нийт 36 мянга гаруй шалгуулагч оролцсон байна эдгээрээс  29 мянга гаруй нь энэ жил 12-р ангиа төгссөн сурагчид байсан бол 7000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна.
  • Хоёр дахь удаагийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 7334 шалгуулагч бүртгүүлжээ.
  • Шалгалтыг аймаг тус бүрт 1, нийслэлд 5, нийт 26 шалгалтын төвд хуваарийн дагуу улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна.
  • Нийт шалгуулагчдын 2275 нь эрэгтэй бол 3145 нь эмэгтэй шалгуулагч байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 12-р сарын 16-аас эхлэн 19-ний өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулна. Мөн 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу авагддаг монгол хэл бичгийн шалгалтыг энэ удаад элсэлтийн ерөнхий шалгалттай хамт зохион байгуулж байна.

Энэ оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалтыг 12-р сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултыг шалгагч машинаар уншуулж анхны оноог шалгуулагчдад шууд мэдээлэх юм байна.

Энэ удаагийн шалгалтыг нэг танхимд 12-18 шалгуулагч суухаар хуваарилалт хийжээ. Тэдний зүгээс шалгалтын  зохион байгуулалт сайтай байгааг онцолж байна.

Мөн элсэлтийн шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтын зохион байгуулснаас 24 цагийн дотор цахим орчинд байрших юм. Мөн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд боловсролын үнэлгээний WWW.EEC.MN, EMONGOLIA сайт, түц машин зэргээс хэвлэн авах боломжтой юм.