Судалгаанд хамрагдагсдын 38 хувь нь УИХ-ын гишүүд иргэдийг төлөөлж чадахгүй байна гэв

Өдгөө Монгол улсад өрнөж байгаа эдийн засгийн хямрал болоод нүүрсний хулгайн эсрэг иргэдийн жагсаалыг судлаачид Засаглалын хямралын илрэл гэж тайлбарлаж байна. Үүнтэй холбогдуулан “МЭК” судалгааны байгууллагаас засаглалын хямрал сэдвээр хийсэн судалгаанд хамрагдагсдын 33 хувь нь 2023 онд улсын их хурлын ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн байна.

Тогтолцооны сул тал, удирдлагын хомсдол, УИХ дахь хүчний харьцааны хэт эмзэг тогтворгүй байдал төв талбай дээр үргэлжилж байгаа жагсаал хийгээд өндөр дүнтэй хулгайн хэргүүдээс үүдэж өнөөгийн эдийн засаг улс төр хямрах эрсдэлийг үүсгэж байна. Тэгвэл МЭК судалгааны байгууллагаас Улаанбаатар хотод санамсаргүй түүврийн аргаар сонгуулийн насны 1000 иргэнээс санал асуулга явуулахад.  

Засгийн газрыг огцруулах талаарх байр суурийг тодруулсан. Хамрагдагсдын 29 хувь нь Засгийн газрыг огцруулахыг огт дэмжихгүй, 23 хувь нь огцруулахыг дэмжихгүй. 25 хувь нь үнэлж мэдэхгүй, харин 15 хувь нь огцруулахыг дэмжсэн байна

Харин 2023 онд УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах эсэхэд санал асуулга явуулахад 12 хувь нь сонгууль зайлшгүй хийх шаардлагатай, 33 хувь нь сонгууль хийх шаардлагатай 27 хувь нь үнэлж мэдэхгүй, 15 хувь нь сонгууль хийх огт шаардлагагүй гэж үзсэн байна.

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаар байр суурийг нь тодруулахад 47 хувь нь дэмжиж, 20 хувь нь дэмжээгүй, 33 хувь нь үнэлж мэдэхгүй гэж хариулжээ.

Тэгвэл эдгээр судалгаа болоод засаглалын хямрал нүүрлэсэн эсэхэд УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын олонх болох МАН-ын зүгээс дэлхий дахинд болж буй цар тахал болон геополитикийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

УИХ-ын цөөнхийн төлөөллөөс засаглалын хямрал нүүрлэх эрсдэлтэй гэж үзэж байна.

Цаашид Засаглалын хямрал үүсгэхгүйн тулд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод сонгуулийн тогтолцоо гишүүдийн тоог нэмж Парламент дахь ардчилал болоод гишүүдийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж УИХ-ын гишүүдийн зүгээс үзэж байна.