Иргэдийн тавьсан шаардлагад ковидын үеийн санхүүжилт болоод зарцуулалтын тайланг олон нийтэд ил болгон тайлагнахыг шаардсан. Уг шаардлагын дагуу өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Монгол улсын Шадар сайд С.Амарсайханд ковидын үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон зарцуулалтын тайланг олон нийтэд тайлагнахыг үүрэг болгосон. Гэвч төсвийн зарцуулалтын мэдээллийг нэгтгэх ажил хийгдэж байгаа тул ажил удааширч байна гэж мэдээллээ.
2020 онд У.Хүрэлсүхээр ахлуулсан засгийн газар гурван үе шаттайгаар цар тахлыг таван туулах 6.6 их наяд төгрөг, түүнчлэн Азийн Хөгжлийн банк болон Дэлхийн Банкны зээл тусламж болох 225 тэрбум төгрөгийн нарийн задаргааг одоо болтол гаргаагүй байгаа юм. Тэгвэл Засгийн газраас ковидын үеэр зарцуулсан төсвийг олон нийтэд тайлагнахаар болсон. Уг зарцуулалтын тайланг энэ 7 хоногт тайлагнах ёстой байсан ч хугацаандаа амжсангүй.
Тэгвэл УИХ-ын гишүүдийн зүгээс ковидын төсвийн зарцуулалтын цаана зөрчил байх магадлалтай тул төсвийн зарцуулалтын тайланг удаашруулж байна гэж үзэж байна.
12-р сарын 31-ний өдрөөр ковидын тухай хууль хүчингүй болох юм. Ковидын үеэр байгуулсан түр хороог Ковидын Хууль хүчингүй болохтой зэрэгцэн татан буулгана.