Иргэд: Сайжруулсан шахмал түлшний чанар муудаж, хүхэрлэг хийн хэмжээ ихээр үнэртэх болсон

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэл хотын агаарын бохирдол 2016 оны мөн үетэй харьцуулахад 40-50 орчим хувиар буурсан гэх судалгаа гарчээ. Холбогдох байгууллагаас түлшний чанар стандарт сайжирсан, мөн хүхрийн хийн хэмжээ 11 хувиар буурсан гэж мэдэгдсэн юм. Гэвч иргэд өмнөх жилүүдтэй харьцуулахад агаарын бохирдол хэвээр, түлшний чанар муудсан гэдгийг хэлж байна.

Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээг 1200 мг нэгж эзлэхүүн байх ёстой гэж үздэг. Түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хийн хэмжээг бууруулах зорилгоор дотоодын нөөц бололцоогоо ашиглан шинээр барьцалдуулагч гаргасан байна. Энэхүү барьцалдуулагчийг хэрэглэснээр хүхэрлэг хийг 2-3 дахин бууруулж 300-400 мг нэгж эзлэхүүнтэй болсон байна.

Тавантолгой түлш компанийн зүгээс агаарын бохирдлыг үүсгэж буй хүчин зүйл зөвхөн шахмал түлш биш. Чанаргүй бензин, олон жил болсон тээврийн хэрэгсэл, машины яндангаас гарч буй утаа зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлж байгааг мэдээллээ.