БНХАУ-ын нүүрсний олборлолт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

БНХАУ-ын хэмжээнд энэ оны 1-11 дүгээр сард олборлосон нүүрсний нийт хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсөж, нийт 4 тэрбум 90 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Хятад улсын Эрчим хүчний үндэсний газраас нийтэлсэн тайланд өгүүлснээр дээрх хугацаанд нийт олборлолтын 81 хувийг тус улсын хойд нутгийн дөрвөн бүс нутаг болох Шаньси, Шэньси, Шинжаан-Уйгурын өөртөө засах муж болон Өвөр Монголын өөртөө засах орон тус тус бүрдүүлжээ.

Эдгээр 4 бүс нутагт энэ оны эхний 11 сарын хугацаанд нийт 3 тэрбум 320 сая тонн нүүрс олборложээ. Өвөлжилтийн эрчим хүчний оргил ачааллыг давах эгзэгтэй цаг үед нүүрсний олборлолтын хэмжээг харьцангуй өндөр түвшинд барьж байгааг Хятадын Эрчим хүчний үндэсний газар онцолжээ.

Тэгвэл энэ 12-р сарын эхний хагаст үндэсний компаниудын олборлолтын дундаж үзүүлэлт хоногт 12.5 сая тоннд хүрсэн байна. Мөн өнгөрсөн сард Хятад улс 390 сая тонн нүүрс олборлосон нь Хятад улсын хувьд түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

Тус улсын эрх баригчид “Ковид-19”-ийн албадан шинжилгээг цуцалж, хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлсний дараа буюу энэ сард нүүрсний олборлолтын гарц өндөр хэвээр байх төлөвтэй байна гэж шинжээчид дүгнэж байна.