Засгийн газраас “Эрдэнэс Монгол компанийн” бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж нээлттэй ажлын байр зарлахаар болсон байна. Эрдэнэс Монгол компанид 80 гаруй ажлын байр зарлагдсан. Таваас дээш жил төрийн албанд ажилласан албан хаагчийг тест болон ярилцлагын хэлбэрээр сонгон шалгаруулна.
Түүнчлэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр дарга гэдэг албан тушаалыг халж оронд нь менежер гэх нэршлийг хэрэглэхээр болсон байна. Засгийн газрын зүгээс цаашид дарга гэдэг үгийг ашиглахаас аль болох татгалзаж, эрх ямба шаардсан тогтолцоог халахаар болжээ.
Мөн УИХ болон Засгийн газар, Сайд, Дэд сайдын албан тушаалтны хамаарал бүхий этгээд төрийн байгууллагад ажиллахгүй байх зохицуулалтыг хийхээр болсон байна. Мөн Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компани төрийн тендерт оролцохгүй.