Өсвөр насны хүүхдүүдийн 99 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа сахар ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр бага насны хүүхэд өдөрт 20-25 грамм сахар хэрэглэвэл зохистой гэж үздэг байна. Гэвч судалгаагаар Монгол улсад баярын өдрүүдэд бага насны хүүхдийн сахарын өдрийн хэрэглээ дунджаар 300-400 грамм болж нэмэгддэг гэх судалгаа гарсан байна.

Насанд хүрэгчдийн зүгээс ямарваа нэгэн баяр ёслолоор бага насны хүүхдийн бэлгэнд ихэвчлэн хэт чихэрлэг амттан ,хийжүүлсэн ундаа,чипс зэрэг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүнүүдийг сонгодог байна.

Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдийн 99 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа сахар ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Бага насны хүүхэд сахар ихтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэсэн тохиолдолд хоолны дуршил буурах, дархлаа муудах цусанд нь өөх тос хуримтлагдах зэрэг сөрөг үр дагаврууд гардаг байна. Цаашлаад насанд хүрэхэд халдварт бус өвчлөл тусах эрдэл өндөр байдаг байна.

Хүнсний бүтээгдэхүүний 100 грамм тутамд 5 гр сахар орсон бол бага,10грамм  байвал дунд, 10-аас дээш грамм байвал сахар ихээр агуулагдаж байна гэж үздэг байна. Гэвч хүүхдийн бэлэгний нэг чихэрт дунджаар 25-100 грамм сахар агуулагддаг байна. Тиймээс бага насны хүүхдэд бэлэг сонгохдоо орц, найрлагын тэмдэглэгээг маш сайн анхаарах шаардлагатай юм.