Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн зүгээс тус намын эвлэрлийг хангах ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн. Тэгвэл Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намын зүгээс эвлэрлийн ажлын хэсгийг байгуулаагүй, харин Хяналтын Засгийн газрыг байгуулахаар болсон гэж мэдэгдлээ. Хяналтын Засгийн газрыг Ерөнхий Сайд асан Мэндсайханы Энхсайхан ахалж ажиллахаар болжээ.
Монгол улсын улс төрийн томоохон хүчин болох Ардчилсан нам сүүлийн жилүүдэд дотроо хагаралтай хэд хэдэн хэсэгт хуваагдсан. Тэгвэл Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намын зүгээс Хяналтын Засгийн газар буюу Сүүдрийн Засгийн газрыг байгуулахаар болсон байна.
УИХ дахь Ардчилсан намын зүгээс намын эвлэрлийг хангах зорилгоор эвлэрлийн ажлын хэсгийг байгуулсан гэж мэдэгдсэн. Тус ажлын хэсэгт үе үеийн улс төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс багтсан гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намын зүгээс эвлэрлийн ажлын хэсгийг байгуулаагүй, тус ажлын хэсэгт ороогүй талаар мэдээлэл хийлээ.
Тус намын тухайд ирэх онд Сүүдрийн Засгийн газар буюу Хяналтын Засгийн газрын үйл ажиллагааг ирэх оноос хэрэгжүүлж, одоо ажиллаж буй Засгийн газарт хяналт тавьж, хариуцлагыг нэмэгдүүлнэ гэсэн юм.