Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 5-7 наснаас эхэлдэг

Төрийн бус байгууллагууд  хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй  хэсгүүдэд нарийвчилсан судалгаа хийсэн байна. Судалгаагаар  хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд боолчлолын хэв шинж өндөр байна гэж гарчээ.  Тэгвэл улсын хэмжээнд нийт 16000 орчим хүүхэд хурдан морь унадаг гэх судалгаа байна.

Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаагаар хурдан морь унаач хүүхдийн зан авир насанд хүрсэн хүнтэй ижил байдаг гэж гарчээ. .Хүүхэд хүчирхийллээс ангид байх ёстой гэж үндсэн хуульд заасан байдаг ч энэ хууль хурдан морь унаач хүүхдэд үйлчилдэггүй гэж холбогдох байгууллагын төлөөлөл мэдэгдсэн юм. Тухайлбал хүүхэд хичээл сургуулиасаа хоцрогдох, эрүүл мэнд амиараа хохирох, цалин хөлсөө авч чадахгүй байх гэх мэтээр эрх нь зөрчигддөг байна.

Харин уяачдын төлөөлөл хэлэхдээ унаач хүүхдүүдэд цаг тухайд нь цалин хөлсийг нь өгч ажиллуулж нийгмийн хамгааллыг нь хангаж чаддаг хэмээн ярьсан юм.

хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр  эрхлэлт 5-7 наснаас эхэлдэг. Харин 13 нас хүрээд уяачийн туслахын ажил руу шилждэг байна. Хүүхдүүд гэрээсээ хол, Баруун аймгаас Зүүн аймагт очиж хурдан морь унадаг тохиолдлууд их байдаг. Бага насны хүүхэд учраас гэр орноо санах, дарамт хүчирхийлэлд байгаад оргон зугтсан тохиолдлууд судалгаагаар илэрчээ. Хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн дунд хүчээр тамхи татуулах, ёс зүйгүй харилцаа хандлагуудын дунд байлгах,  эр хүн болж байгаа юм чинь гэх мэтээр насанд хүрэгчдийн зүгээс дарамталдаг тохиолдлууд их байна.

Хурдан морь унаач хүүхдийн амь нас,  эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өвлийн улиралд морь уралдуулах, сунгаа үсэргээ хийхгүй байхыг  2017 оноос эхлэн хориглосон. Хэдийгээр хүүхэд унаж бэртэх нь багассан ч хүүхдийн амь нас эрсэдсэн хэвээр байгаа юм.сүүлийн 3 жилийн хугацаанд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд мал аж ахуйн ажлаас шалтгаалж 172 хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.