Монгол улсад Докторын зэрэг хамгаалж байгаа хүмүүсийн статистик тоон мэдээлэл нэгдсэн байдлаар гардаггүй байна. Харин хүн амын эзлэх хувьтай харьцуулж үзвэл 2018 онд Монгол улсад Докторын зэрэг хамгаалсан 100 доктор жилд нийтдээ 1.3 өгүүллийг Олон Улсын хэмжээнд нийтлүүлжээ. Энэ нь олон улстай харьцуулж үзвэл эрдэм шинжилгээний өгүүллэг нийтлэх үзүүлэлтээр доороосоо 18-д эрэмбэлэгдэж байгаа юм.
Олон Улсын хувьд докторын зэрэгтэй иргэн өгүүлэл тогтмол нийтлүүлж, боловсролд суурилсан эдийн засгийг бүтээдэг. Харин манай улсын докторын зэрэг горилсон иргэдийн хувьд тухайн салбар, мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх нь бага байна.
Мөн манай улсын хувьд докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгодог журам бий. Тодруулбал, сар бүр 15 хувийн нэмэгдэл үндсэн цалин дээр нь нэмэгдэж бодогддог. Үүнийг тооцвол нэг сарын 2 сая төгрөгийн цалинтай хүний хувьд 300 мянган төгрөг, жилийн 3.6 сая төгрөгийн нэмэлт урамшуулал олгогддог гэсэн үг юм. Угтаа бол эрдмийн зэрэгт сар бүр урамшуулал олгох бус эрдэм шинжилгээний өгүүлэл нийлүүлсэн байдлаар нь урамшуулал олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Өмнө нь докторын зэргийг их, дээд сургуулиас олгодог байсан. Харин одоо БШУЯ-аас дундын комиссоос шаардлагыг тавьж тус зэргийг олгож байна. Тиймээс докторын зэргийн шаардлагыг өндөрсгөж, олон улсад нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.