Монгол улсын Засгийн газар инфляцийн өсөлтийг бууруулж, валютын албан нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө оруулалтын банк”-аас 100 сая америк доллар зээлэхээр болсон байна. Энэхүү зээлээр манай улс төсвийн алдагдлыг нөхөх юм. Тус зээлийн эргэн төлөлтийн тухайд эхний гурван жилд зээлийн үндсэн хөтөлбөрөөс чөлөөлж, долоон жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна.
Манай улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өнгөрсөн онд нэг их наяд төгрөгт хүрсэн. Эдийн засагчдын зүгээс сүүлийн 40 жилийн хугацаанд тохиогоогүй инфляцийн өсөлт нүүрлэсэн гэж дүгнэж байгаа юм. Тийм учраас Монгол улс Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая америк доллартой тэнцэхүйц мөнгөн дүнтэй зээл өгөхөөр болсон байна.
12-р сарын 30-ны өдрийн уих-ын чуулганаар азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас мөчлөг сөрсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зээлийг соёрхон батлахыг дэмжиж холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тус зээлийн тухайд төсвийн алдагдлыг бууруулахад чиглэж байгаа юм. Зарим УИХ-ын гишүүдийн зүгээс зээлийн зарцуулалт оновчтой чиглэхгүй байгааг шүүмжилсэн. Харин зарим гишүүдийн зүгээс дэмжсэн байр суурьтай байгаа юм.
Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө оруулалтын банкнаас авах зээлийг төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад чиглэх бус дэд бүтцийн нэн шаардлагатай бүтээн байгуулалтад зарцуулах нь оновчтой гэж үзэж байгаа юм.