0-4 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл өндөр байгааг Эрүүл Мэндийн яамнаас мэдээлсэн юм. Томуугийн өвчлөл нь түргэн хугацаанд хүндэрч хатгаа болох тохиолдол их байгаа юм. Улмаар 18-24 цагийн хооронд дүүргийн эмнэлгүүдэд ачаалал хэтэрч ажиллахад хүнд нөхцөл үүсжээ.
Томуу, томуу төст өвчин үүсгэгч голлох гурван вирус 0-4 насныхны дунд түгээмэл байна. Вирусийн халдвар авсан тохиолдолд богино хугацаанд өндөр халуурах,ханиалгах,хоолой бачуурах, амьсгалын дутагдлын шинж тэмдгүүд илэрч байгаа юм.өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д томуугийн улмаас 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 20 орчим хувь нь уушгины хатгаагаар хүндэрсэн. Үүнээс 9 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Томуугийн тархалтын оргил үе 2022 оны 12-р сарын сүүлч, 2023 оны нэгдүгээр сард дэгдэх магадлалтай байна.тиймээс бага насны хүүхдийн дархлааг гэрийн орчинд сайтар дэмжих шаардлагатай байгаа юм.
Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа юм. 15 хүртэлх насны хүүхдүүдэд 80 хувьтай амьсгалын замын цочмог хүнд хэлбэр 15 хүртэлх насны хүүхдүүдэд 92 хувьтай байна.Тиймээс бага насны хүүхдийг гэрийн нөхцөлд дархлааг нь сайтар дэмжиж, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна