ОУВС 2023 онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно гэж таамаглаж байна

Энэ онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно гэж Олон Улсын Валютын Сангийн тэргүүн даваа гарагт мэдэгдсэн байна. Тэрээр АНУ, Европын Холбоо, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа тул 2023 оны нөхцөл байдал өнгөрсөн оныхоос “хүндхэн” байх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Украины дайн үргэлжилж байгаагаас гадна үнийн өсөлт газар авч, бодлогын хүү өндөр түвшинд хүрсэнтэй зэрэгцэн Хятадад “Ковид-19”-ийн халдвар тархаж байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэжээ. Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева “Дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно гэж шинжээчид таамаглаж байна. Цаашлаад эдийн засаг нь уналтад ороогүй орнуудад ч олон зуун сая хүнд санхүүгийн зарим хүндрэлтэй нүүр тулах төлөвтэй байна” хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны 11-р сард ОУВС Украины дайн, хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт зэргийг харгалзан 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж байгаагаа мэдэгдсэн юм. Тэр цагаас хойш Хятадын эрх баригчид цар тахалтай тэмцэх бодлогоо цуцалж, халдвар хурдацтай тархаж байсан ч эдийн засгаа үе шаттайгаар нээж эхэлжээ. ОУВС-гийн тэргүүн, дэлхийн хоёр дахь том эдийн засаг 2023 онд хүндхэн эхлэлтэй нүүр тулах төлөвтэй байна. “Ирэх саруудад Хятадын хувьд хүнд байх төлөвтэй байна. Энэ нь Хятадын эдийн засагт төдийгүй бүс нутагт, цаашлаад дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөтэй” гэж үзсэн байна. ОУВС нь 190 гишүүн оронтой Олон улсын байгууллага бөгөөд дэлхийн эдийн засгийг тогтворжуулах чиглэлд хүчин чармайлт гаргадаг байна. Тус байгууллагын гол үүргүүдийн нэг нь хямралаас урьдчилан сэргийлэх явдал юм.

Тус байгууллагын тэргүүний нэмж мэдээлснээр ирэх 2023 онд АНУ-ын Төв банкны удирдлагууд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох төлөвтэй байна. Тэрээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй байдал тус улсаас гарах мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, ядуу буурай улсуудын валютын тогтвортой байдалд нөлөөлнө гэх эерэг таамаглалыг дэвшүүлжээ. Гэхдээ энэ нь цэвэр холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгээ чангалах эсвэл сулруулахтай холбоотой шийдвэрээс хамаарна гэдгийг Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева цохон тэмдэглэсэн байна.