Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болж өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор албан журмын даатгуулагч болон сайн дурын даатгуулагчийн Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй ч төлөгдөх дүн өөрчлөгдөж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт өөрчлөгдөж байгаа юм байна.
Албан журмын даатгуулагч болон сайн дурын даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ урьдын адил 17 хувь хэвээр байна. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөг болсноор НДШ-д 74.250 төгрөг болж 1 сая төгрөгийн цалинтай бол НДШ-д 135.000 төгрөг, 5.500.000 төгрөгийн цалинтай бол НДШ-д 742.500 төгрөгийн шимтгэл төлөх байдлаар өөрчлөлт орсон байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт өөрчлөгдөж байгаа бөгөөд нэг сард 5500 төгрөг харин нэг жилийн шимтгэл төлөлт 66.000 төгрөг болж өөрчлөгдсөн байна.