Нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж байна

Цас их орсны улмаас орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 60 гаруй хувьд нь зудын эрсдэл болсон байна. Цаашид бүх нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч, зудын эрсдэлд нэрвэгдэх аймаг сумдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байна.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Хэнтий зэрэг 13 аймгийн 160 сумд зудын эрсдэл их байна. Эдгээр аймагт нийтдээ 5.5 сая мал отроор өвөлжиж байгаа бөгөөд цаашид ч гэсэн өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.

Алсагдсан сумдад өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг хүргэх, аймаг сумдын ЗДТГ-аас өвөлжилт хүндэрсэн бүс нутагт амьдарч буй малчдад олгох өвс, тэжээлийн бэлтгэл ажил 84 хувьтай явагдаж байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өвс, тэжээлийн нөөц 80.0 хувиар бэлтгэсэн. Гэвч цас ихтэйн улмаас мал байнгын тэжээлд орж хэрэгцээ улам нэмэгдэж, хэвийн жилд хэрэглэдэг өвс, тэжээлээс 2-4 дахин их өвс, тэжээл шаардлагатай байна. Сумдын өвс, тэжээлийн эхний нөөц дуусаж, дараагийн татан авалтаа хийж эхэлсэн байна.