Б.Алтанзул: Шахмал түлшний чанар муудаагүй, сайжруулалт хийгдэж байна

Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга гаруй өрхийг 2018 оноос эхлэн сайжруулсан шахмал түлшээр хангаж эхэлсэн. Тухайн үед агаарын чанар болоод нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ буурч байсан ч сүүлийн жилүүдэд агаарын чанарын индекс түүхий нүүрс түлж байсан үетэй ижил хэмжээнд байна.

Нийслэлийн агаарын чанарын индекс сүүлийн долоо хоногт гэхэд зарим цэгүүдэд маш их бохирдолтой түвшинд хүрсэн. Тэгвэл агаарын бохирдол нэмэгдэх гол шалтгааныг ЦУОШГ-аас хүйтний эрч чангарсантай холбон тайлбарлаж байна.

Харин судалгаагаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэл хотын агаарын бохирдол 2016 оны мөн үетэй харьцуулахад 40-50 орчим хувиар буурсан гэх судалгааг гаргажээ.

Тэгвэл орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өгч буй мэдээллээр шахмал түлшний чанарт өөрчлөлт орсон зүйл байхгүй. Сайжруулалт хийгдэж байгаа талаар мэдээллээ. 2018 оны 1-р сард агаарын чанарын индекс байх ёстой хэмжээнээс 4.3 дахин их байсан бол 2022 оны 12-р сарын байдлаар энэхүү үзүүлэлт 13.2 дахин өссөн байна.