Олон улсын хөрөнгийн биржүүдийн арилжаа хаагдах үед газрын тосны үнэ буурчээ

Олон улсын тэргүүлэх шинжээчид дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн талаар таамаглалаа дэвшүүлж эхэлсэн нь газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Өнгөрсөн мягмар гарагт Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед “Ви Ти Ай” маркийн нэг торх газрын тосны үнэ өмнөх өдрийн үзүүлэлтээс 3 америк.доллар буюу 4 хувиар унаж, 76 америк.долларт хүрсэн байна.

Мөн Лондоны хөрөнгийн биржид “Брент” маркийн нэг торх газрын тосны үнэ өмнөх өдрийн үзүүлэлтээс 4 америк доллароор буюу 6 хувиар буурч 81 америк.долларт хүрсэн байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, улмаар газрын тосны эрэлтэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол нэмэгдсэн нь хөрөнгийн зах зээлийн арилжаанд саад тотгор болж байгааг шинжээчид онцолжээ.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева “2023 онд дэлхийн нийт эдийн засгийн 30 орчим хувь нь уналтад орох эрсдэлтэй байгаа төдийгүй 2023 онд олон улсын эдийн засгийн нөхцөл байдал өнгөрөгч оноос хүнд байх төлөвтэй” хэмээн анхааруулсан юм. Мөн америк.долларын ханш чангарч байгаа нь газрын тосны үнэд нөлөөлж байгааг онцолжээ. Өнгөрсөн мягмар гаргийн арилжаагаар америк.долларын өсөлтийн индекс голлох зургаан валютын эсрэг 1 хувиар чангарчээ.