2022 онд БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдэж, түүхэнд дээд үзүүлэлтэд хүрчээ. Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэр, Эрчим хүчний яамнаас нийтэлсэн тайланд өгүүлснээр 2022 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 30 тэрбум 450 сая ам.долларт хүрсэн байна.
Энэ нь 1962 онд энэ төрлийн үзүүлэлтийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. 2021 онд тус улс 29,5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байна. Үүнээс өнгөрсөн онд 54 хувь нь үйлчилгээ, 41 хувь нь үйлдвэрлэлийн салбарт оржээ. Харин үлдсэн 5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуй салбарт орсон байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг улс орноор нь ангилан авч үзвэл
- АНУ-аас оруулсан хөрөнгө оруулалт 65 хувиар өсөж, 8.7 тэрбум ам.доллар
- БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалт 31 хувиар буурч 5.1 тэрбум ам.доллар
- ЕХ-ны бүс нутгаас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 36 хувиар буурч, 8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Шинжээчид БНСУ-ын эдийн засгаа солонгоруулах бодлого маш үр дүнтэй хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд суурь үзүүлэлтүүд 2023 онд мөн өсөх төлөвтэй байна гэж мэдээлжээ.