С.Батдөлийн гэрээс 1.5 сая ам.доллар, 548 мянган юань болон 1.4 тэрбум төгрөг бүхий нийт 7.3 тэрбум төгрөгийг илрүүлжээ

Энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газраас Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий обьектод хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.

Үүнтэй холбогдуулан С.Батдөлд хамаарах шүүх хурал болсон юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна” гэж заасныг үндэслэн яллагдагч С.Батдөлийг нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.  Ажиллагааны үеэр түүний гэрээс 7.3 тэрбум төгрөг болон дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ зэргийг илрүүлсэн юм. Тэгвэл өчигдөр Нийслэлийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагааны үеэрх дүрс бичлэгийг олон нийтэд ил болголоо.

Прокурорын байгууллагын зөвшөөрсний дагуу хойшлуулшгүй ажиллагааны үеийн дүрс бичлэгийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байна .