Хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон контентоор дамжуулж соёлын өвөө таниулах нь чухал

Даяаршиж байгаа дэлхийд Монгол улс бусад улс үндэстнээс ялгарч ондооших чухал хүчин зүйл нь үндэсний соёл уламжлал гэж үздэг. Улам бүр хотжиж, баруунжиж байгаа шинэ зуунд нүүдэлчдийн соёлын өвийг шинэ залуу үедээ таниулан сурталчлах, уламжлан үлдээхэд ном хэвлэл, нэвтрүүлэг, кино контент чухал үүрэгтэй бөгөөд тэдгээрийг комикс, анимэйшн хэлбэрээр хүргэх нь хүүхдийн сонирхолыг илүүтэй татдаг байна.

Улсын хэмжээнд хүүхдэд зориулсан контент бүтээдэг цөөн тооны байгууллага байдаг. Тэдгээр байгууллагууд өдөр тутам хэрэглэдэггүй, мартагдах шахсан нүүдэлчдийн соёл, өв уламжлал, сэтгэлгээг хүүхэд залуусын сонирхдог комикс, анимэйшн хэлбэрээр дамжуулан хүргэж байна. Үүний жишээ нь Бумбардай комикс болон Мөнхтунх анимэйшн контентууд байна.

Контент бүтээгчдийн зүгээс уг салбар нь эдийн засгийн хувьд ашиг бага ч түүх, соёлоо хүүхэд багачуудад таниулах нь гол зорилго гэдгийг хэлж байсан юм. Цаашлаад дэлхийд Монгол улсыг таниулах гарц нь болж чадна гэдгийг ч онцолж байна.

Тэгвэл үндэсний соёлыг хүүхэд залууст ойлгуулж, үнэ цэнийг нь мэдрүүлснээр Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлгээтэй болдог гэдгийг салбарын мэргэжилтэн хэлж байсан юм. 

Соёлын өв, уламжлалыг орчин цагт хадгалан авч явахын тулд өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, үлгэрлэх шаардлагатайг ч мөн хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр зөвхөн контентоор бус хүүхдэд зориулсан соёлын орон зайг бий болгох нь чухал гэдгийг залуу уран бүтээлчид онцолж байна.