15 минут санамсаргүй сараачих үйлдэл хийх нь стрессийн түвшинг 20 хувь бууруулдаг

Соёл урлаг хүний сэтгэл санаа, бие махбодод эерэг нөлөө үзүүлдгийг дэлхийн олон эрдэмтэд судалгаагаар баталжээ. Тиймээс ч орчин үеийн анагаах ухаанд "Арт терапи" буюу урлагаар дамжуулан сэтгэл засал хийх арга түгээмэл болсон байна. Арт терапи нь хүний бүтээлч үйл ажиллагааг идэвхжүүлэн өөрт тохиолдож буй бэрхшээлтэй асуудлыг урлагийн хэрэгслүүдийн тусламжтайгаар илэрхийлж, тухайн асуудлын мөн чанарыг ойлгох, түүнийг шийдвэрлэхэд туслах нэг төрлийн сэтгэл заслын арга юм.

Сэтгэл зүйн асуудлаа даван туулахад урлагийн нөлөө өндөр үр дүнтэй 

Тухайлбал, дуу, бүжиг, зураг гэх мэт урлагийн бүхий л хүний сэтгэл засахад эерэг нөлөөтэй нь ноглогдсон байна. Тэгвэл манай улсад урлагийн сэтгэл заслын олон төрлөөс "Дүрслэх урлаг" -аар дэмжин засах эмчилгээ түлхүү нэвтэрчээ. Судалгаагаар 15 минут санамсаргүй сараачих үйлдэл хийх нь стрессийг 20 хувь буруулдаг болохыг тогтоосон байна.

1980 оноос СЭМҮТ-д урлагийн төрлөөр дамжуулан өвчтөнг тайвшруулдаг байжээ. Харин сүүлийн жилүүдэд гадны улсад суралцсан мэргэжилтнүүд сэтгэл заслын мэргэжлийн эмчилгээг хөгжүүлж байгаа юм байна. Иргэдийн ихэнх нь урлагийн сэтгэл заслын талаар төдийлөн мэддэггүй ч дуу, хөгжим сонсох үед сэтгэл санаа нь дээрддэг гэдгийг хэлж байна.

Хэлж, илэрхийлэх боломжгүй сэтгэл зүйн асуудлыг урлагаар анагаах боломжтой

Олон улсын судалгаагаар зөвхөн сэтгэлзүйн төдийгүй хавдарын хүнд шатанд болоод халдварт өвчний үед уг эмчилгээ ач тустай гэдгийг тогтоожээ. Хэдийгээр манай улсад урлагийн сэтгэл заслын мэргэжилтэн бэлтгэдэггүй ч 2018 онд СЭМҮТ, ХСҮТ, 3-р эмнэлэг, Сэтгэл засал судлалын үндэсний төв хамтран хэвтэн эмчүүлж байгаа хүмүүсийн сэтгэл зүйд урлаг хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийжээ. Судалгааны дүнд ахмад настнуудад урлагийн сэтгэл засал өндөр үр дүн үзүүлдэгийг тогтоосон байна.