УИХ-аас 2023 онд хүүхдийн 100.000 төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ өрхийн амьжиргааны түвшнийг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд нь энэ мөнгийг олгох бөгөөд үлдсэн 9 гаруй хувьд нь хүүхдийн мөнгө олгохгүй юм байна.
Хүүхдийн мөнгө олгох эсвэл олгохгүй өрхийг шинэ аргачлалаар буюу амьжиргааг тодорхойлох аргаар тооцох юм. Энэ нь тухайн өрхийн цалин болон цалингийн бус орлого, өрхийн гишүүдийн тоо, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтээр тооцон үзэж 1-1000 оноогоор үнэлж тодорхой шугам татан амьжиргааны түвшнийг тооцон хүүхдийн мөнгийг олгох өрхийг сонгоно.
Энэ зохицуулалтыг зарим хуульчид буруу гэсэн юм. Өндөр орлоготой айлын хүүхэд эсвэл өрхийн амьжиргаа доогуур айлын хүүхэд гэж ялгаварлан гадуурхаж хүний эрхийн үндсэн зарчмыг алдагдуулж, төрийн зохицуулалтыг хийж байна гэж эдийн засагчид үзэж байна.
Хүүхдийн 100.000 төгрөгийг авахын тулд цахимаар бүртгүүлэх шаардлагагүй. 1-р сарын 16-ний өдрөөс эхлэн E-BARIMT, E-MONGOLIA болон дүүрэг, хорооны Нийгмийн халамжийн газраас хүүхдийн 100.000 төгрөгт хамрагдсан эсэхээ тодруулж болно.