Парисын дарь эхийн сүм номын 1962 оны орчуулга болон 2022 оны орчуулгын бүтээлийн хэсгээс харьцуулж харцгаая.
Энэ мэтчилэн сүүлийн үеийн орчуулгын ном бүтээлд найруулга зүй, үг үсгийн алдаа их гарч байгаа нь тухайн номын агуулгыг бүрэн ойлгоход хүндрэл учруулдаг. Ингэснээр хүүхэд залуус гадаад уран зохиол бүтээлийг таньж мэдэх, тэдгээрээс суралцахад саад тотгор болж байгааг уншигчид хэлж байна.
Дэлхийн ихэнх улсад сайн орчуулгын номыг хэвлэлийн компаниуд үнэ хаялцаж аваад, орчуулагчтай нь гэрээ хийж, редакторлах, олон нийтэд түгээх, маркетинг хийх зэргээр бүх асуудлыг нь хариуцдаг байна. Энэ нь зах зээлд өрсөлдөөн үүсгэж, чанартай бүтээл хэвлэгдэхэд нөлөөлдөг байна.
Нөгөөтээгүүр чанартай бүтээл хэвлэгдэн гарахад редактор буюу хянан тохиолдуулагч гол үүрэг гүйцэтгэдэг. Гэвч манай улсын хэвлэлийн компаниудад мэргэжлийн редакторын хүний нөөц туйлын дутагдалтай байгаа нь чанаргүй орчуулгын бүтээл гарахад нөлөөлдөг гэж үзэж байна.
Мөн орчуулгын чанартай бүтээл гаргахын тулд орчуулагч нарын үнэлэмж маш том үүрэгтэйг мэргэжлийнхэн хэлж байгаа юм. Гэвч ном үйлдвэрлэх түүхий эд, цаасаа импортоор авдаг манай улсад энэ нь эргээд ном зарагдах үнийг өсгөх нөхцөл болдог байна. Тиймээс иргэд орчуулгын бүтээлийг сонгож уншихдаа зах зээлийн зарчмаар ялгаж уншихаас өөр аргагүй байна.