Гар утсанд суурилсан Монгол хэлний тайлбар толины хэрэглээг өргөжүүлснээр үг үсгийн алдааг бууруулах боломжтой

Монгол улс 1941 онд кирилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлсэн. Кирилл бичиг хэрэглээнд нэвтэрч эхэлснээс хойш 40 гаруй жилийн дараа академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18,000 толгой үгийг Журамласан толь гаргаж байсан бөгөөд Монгол хэлний Бодлогын үндэсний зөвлөл, Их сургуулиуд хамтран уг толь бичгийг 2018 онд шинэчлэн “Монгол хэлний зөв бичгийн журамласан толь бичиг”-ийг олны хүртээл болгож байсан юм. Тэгвэл уг толь бичиг нь цахим хэлбэрт шилжсэн ч иргэдийн дунд хэрэглээ цөөн байна. Тиймээс тус толь бичгийг хэрэглээнд өргөн дэлгэрүүлснээр үг үсгийн болон өгүүлбэр зүйн алдааг бууруулах боломжтойг салбарын төлөөлөл онцолж байна.

Монгол хэлний зөв бичих дүрэмд өөрчлөлт ороогүй. 2018 онд Монгол хэлний Бодлогын үндэсний зөвлөл, Их сургуулиудын багш, эрдэмтэн судлаач нар хамтран гаргасан толь бичгийг өдгөө хэрэглээнд нэвтрүүлсэн. Эх хэлээрээ дүрмийн болон үг үсгийн алдаагүй бичиж сурахын тулд тогтсон дүрэм нэгдсэн нэг системийг хэрэглэх нь зүйн хэрэг.  Гар утсанд суурилсан Монгол хэлний тайлбар толь бичиг хэд хэд байдаг бөгөөд үүн дотроос “Монгол хэлний зөв бичгийн журамласан толь бичиг”-ийн аппликейшн нь 38,000 гаруй үгсийн сантай юм. Тэгвэл тайлбар толь бичиг товхимол хэлбэрээр болон цахим хэлбэрээр  байгаа ч иргэдийн дунд хэрэглээ хомс байгаа юм.

ШУА-ын Хэл Зохиолын хүрээлэнгийн тухайд Монгол хэлний журамласан толийг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулсан бөгөөд олон нийтийн дунд эргэлзээтэй бичигддэг үгийн зөв хувилбарыг багтаасан баримтлах ёстой гол толь бичиг юм.  Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичиг болоод гар утасны аппликейшны хөгжүүлэлт үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд “Google-Android” болон “IOS” үйлдлийн системд суурилсан үг үсгийн алдааг засварлагчийг хөгжүүлж байна.

Монгол хэл бичгээрээ үг үсгийн болон өгүүлбэр зүйн алдаагүй бичихэд туслах, Монгол үгийн тайлбар толь бичгийн шинэчлэлүүд ийнхүү хэрэгжиж байгаа бөгөөд иргэдийг Монгол толь аппликейшнийг татан авч өргөн хэрэглэхийг уриалж байгаа юм.