Засгийн газраас хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал гаргасандаа хүлцэл өчиж байна

Хүүхдийн мөнгө олголтын асуудалд харьяа яамдын сайд нар тайлбар хийсэн байна. Мөн Засгийн газрын төлөөллийн зүгээс хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал үүсгэсэнд хүлцэл өчсөн юм.

Цахим үндэстэн болох зорилгоор Засгийн газар өрхийн мэдээллийн нэгдсэн санг цахимаар бүртгэж эхэлсэн. Гэвч хүүхдийн мөнгө олгохтой зэрэгцэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд зөрүүтэй мэдээлэл гарч байр, орон сууц, автомашины давхардлаас үүдэн өндөр орлоготой болон харагдаж хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх ойлголт үүссэн. Тэгвэл уг асуудлыг шийдэхийн тулд иргэдийг цахимаар залруулга хийх мөн биеэр харьяа хорооны Засаг даргад хандан өрхийн мэдээллээ шинэчлэхийг уриалсан байна.  

Энэ сарын 20-нд 1-р сарын хүүхдийн мөнгийг олгоно. Гэвч мэдээллийн зөрүүний улмаас хүүхдийн мөнгөө цагтаа авч чадаагүй иргэдэд нөхөж олгохоор болсон байна.