Украины Ерөнхийлөгчийн зөвлөх буруу ташаа мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрч, огцрохоо мэдэгджээ

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Олексий Арестович хэвлэл мэдээллийн байгууллагуудад буруу ташаа мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрч, огцрох хүсэлт гаргаснаа мягмар гарагт мэдэгджээ. Тэрбээр “Украины агаарын хүчний устгасан Оросын пуужин Пнипро хотын орон сууцны барилга дээр унасан” хэмээн мэдэгджээ.

Харин үүний дараагаар Украины Батлан хамгаалах яамны сайд “Оросын пуужин Днипрогийн барилгыг оносон, тус пуужингуудыг устгах боломжгүй байсан” хэмээн залруулсан мэдэгдлийг хийсэн юм. Олексий Аристовичийн мэдэгдэлтэй холбогдуулан Орос улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд Украины энгийн иргэдийн амь насыг хохироосон энэ хэрэгт Киевийн дэглэм өөрөө буруутай гэсэн утгатай мэдээллийг нийтэлсэн байна. Украины иргэд Ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Алексей Арестовичийг яаруу, ташаа мэдээлэл хийсэнд буруутгаж байгаа юм. Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Арестович өөрийгөө нойргүй маш ихээр ядарч байгааг хэлж, сайтар нягтлалгүйгээр яаруу мэдээлэл хийсэндээ уучлал хүсэж, албан тушаалаасаа огцорно гэдгээ цохон тэмдэглэжээ. Эргэн сануулбал энэ сарын 15-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Днипро хотын орон сууцны барилга руу пуужин харвасны улмаас 44 хүн амиа алдсан юм.