Монголын уран зургийн галерей уран зураг, зураасан зураг, сийлбэр, уран баримал гэсэн үндсэн дөрвөн сан хөмрөгтэй. Эдгээр сан хөмрөгийн ихэнх бүтээл нь ахмад уран бүтээлчдийн уран зураг, баримал байна. 1970-аад оны зураачид өөрийн бүтээлийг урлахдаа судалгаа шинжилгээнд үндэслэдэг байжээ. Тиймээс ч тухайн үеийн нийгэм, улс төрийн аж байдлыг уран зурагт тодоор дүрслэн үлдээсэн нь орчин цагийн дүрслэх урлагийн сор бүтээлүүд болон хадгалагджээ.
Жилээс жилд цөөрч байгаа ахмад уран бүтээлчдийн бүтээлийг судлагдахуун болгох, тэдний арга барилаас суралцах зорилгоор уран зургийн галлерей цахим архив үүсгэжээ. Мөн уран бүтээлчдийн туршлагад үндэслэн залуу зураач, барималчдыг хөгжүүлэх, олон улсад гаргах бодлогыг засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн байна.
Түүнчлэн Монголын уран зургийн галерейд "Алтан үе" хүндэтгэлийн үзэсгэлэнг нээж, сан хөмрөгт хадгалагдаж байсан 70 гаруй уран зураг, баримлыг дэлгэжээ. Үзэсгэлэн 2-р сарыг дуустал үргэлжилнэ.