Шинэ Зеланд улсад “Габриэль” хар салхи дэгдсэний улмаас түүхэндээ гурав дахь удаагаа онц байдал зарлав

Шинэ Зеланд улсын Хойд бүс нутагт “Габриэль” хар салхи дэгдсэний улмаас гэнэтийн аюул, ослоос урьдчилан сэргийлж тус улсын эрх баригчид онц байдал зарласан байна. Хар салхи хүчтэй шуурга, аадар бороо дагуулж эхэлсэн талаар цаг уурын байгууллагаас нь анхааруулжээ.

Өчигдөр тус улсын Онцгой байдлын яамны сайд Киерэн Маканулти улсын хэмжээнд онц байдал зарлах тушаалд гарын үсэг зурсан байна. Ийнхүү тус улс түүхэндээ гурав дахь удаагаа онц байдал зарласан нь энэ болжээ. Харин Габриэль хар салхины улмаас 46 мянган өрх гэрэл цахилгаангүй байна.

Цаг агаарын аюулт үзэгдэл эрсдэлтэй байгаа тул хариу арга хэмжээнд бэлтгэж шинэ Зеландын Засгийн газар 11 сая Шинэ Зеланд.долларын тусламжийн багц зарлажээ.

Мөн хар салхины цар хүрээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлж 1000 орчим олон улсын нислэгийг цуцалсан бөгөөд 15 мянга гаруй гадаад улсын иргэн нисэх буудлуудад гацаад байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлж байна

Одоогоор хар салхины циклон Окландаас зүүн тийш 100 километр орчим зайд эргэлдэж байгаа төдийгүй хүн ам ихээр суурьшсан бүс рүү нүүх төлөвтэй байгааг АНУ-ын Цаг уур, орчны судалгааны хүрээлэнгээс мэдээлж байна.