Иргэд: Сар шинийн бэлэг авахад дунджаар 500.000-3.000.000 төгрөгийг зарцуулж байна

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар айл өрхүүд сар шинийн баярыг тэмдэглэхэд дунджаар 1 сая 200 орчим мянган төгрөгийг зарцуулах тооцоолол гаргасан байна. Тэгвэл зөвхөн зочдын гар цайлгах бэлэг авахад дунджаар 500 мянгаас 3 орчим сая төгрөг зарцуулж байгааг иргэдийн зүгээс хэлж байна.

Сар шинийн баярт зориулж иргэд гарын бэлэг сонгохдоо импортын бараа бүтээгдэхүүн сонгохоос илүүтэй дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, бэлэн мөнгө зэргийг бэлэглэхээр тооцоолсон байна. Харин дотоодын бараа бүтээгдэхүүнүүд өндөр өртөгтэй байгаа нь иргэдийн сонголтод нөлөөлж байна.

Харин худалдаа эрхлэгчид дотоодын бараа бүтээгдэхүүнүүд импортын бараанаас илүү чанар сайтай учир үнийн хувьд боломжийн гэж үзэж байгаагаа хэлж байна. Иргэд ам бүлийн тоо, наснаасаа хамаараад сар шинийн баярыг тэмдэглэх зардал харилцан адилгүй байна. Дундаж насны гэр бүл бэлэг бэлдэхэд 500.000-1.000.000 төгрөгийг зарцуулж байгаа бол ахмад настнууд 1.500.000- 3.000.0000 сая  орчим төгрөгийг зарцуулж байна.