Шотландын Ерөнхий сайд огцрох гэнэтийн шийдвэр гаргажээ

Өнгөрсөн пүрэв гарагт Шотланд улсын Ерөнхий сайд Никола стержен огцрох гэнэтийн шийдвэр гаргасан байна. Түүнийг орчин цагийн Шотланд улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эхлүүлсэн хүн гэдэг бөгөөд тэрбээр сүүлийн 8 жилийн хугацаанд тус улсын Засгийн газрын тэргүүнээр ажилласан юм.

Никола Стержен Шотланд улсыг Их Британи улсын бүрэлдэхүүнээс гаргаж, тусгаар тогтнуулахын төлөө тууштай тэмцсээр ирсэн нэгэн юм. Тэрбээр 2014 онд Шотландын тусгаар тогтнолын асуудлаар Их Британийн эрх баригчидтай зөвшилцөлд хүрч, ард иргэдийнхээ дунд анх удаа санал асуулга явуулж байсан юм. Гэхдээ тус санал асуулгаар Шотландын иргэдийн 55 хувь нь Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнээс өрх тусгаарлахыг дэмжээгүй.

Харин Никола Стержен зорилгоосоо ухралгүй энэ оны 10-р сард тусгаар тогтнох асуудлаар хоёр дахь удаагаа бүх нийтийн санал асуулга явуулах зөвшөөрлийг Их Британийн талаас авч чадсан ч улс төрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрбээр улс төрөөс ангид хүмүүнлэгийн ажил эхлүүлэхээр зэхэж байгаа талаараа мэдэгджээ.

Шотландын Засгийн газрыг хамгийн урт хугацаанд удирдсан Никола Стержен залуу үеийн улстөрчдөд халаагаа тавьж өгнө гэдгээ онцлон хэлсэн байна.