Баярын өдрүүдэд хоолны хордлогоос шалтгаалсан өвчлөл нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг байна. Яаралтай тусламжийн төвд өдөрт дунджаар 1400 орчим дуудлага ирдгээс 20 орчим хувь нь хоолны хордлоготой холбоотой дуудлага мэдээлэл байдаг. Улмаар өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд ихэвчлэн хоолны хордлогод өртөх нь их байдаг байна. Хоолны хордлого нь гэдэс өвдөх, суулгах халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Мөн хоорондоо үл зохицох хоол хүнсийг хольж хэрэглэснээр нойр булчирхайн өвчлөх гол шалтгаан болдог. Тухайлбал өөх тостой хоолны араас газтай ундаа, хүйтэн зүйл уух нь нойр булчирхай өвчлөх, хоолны хордлого зэрэг эрсдэлүүдийг дагуулдаг байна. Тиймээс иргэд баярын өдрүүдэд хоол хүнсээ тааруулан хэрэглэх, зөв бэлдэж, зөв хадгалах зэрэгт анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Харин иргэд бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дуусах хугацааг нь сайтар шалгах шаардлагатай юм. Мөн түргэн муудах хүнсийг бага хэмжээгээр бэлтгэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд бага насны хүүхэд амттан их идсэнээс шалтгаалж хоногт авах ёстой шим тэжээлээ авч чаддаггүй учраас элдэв өөрчлөлт өртөх нь ихэсдэг байна. Тиймээс баярын өдрүүдэд хүүхдэд өглөөний цайг нь заавал уулгах ёстой гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.