Сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж эмнэлэгт хандах иргэдийн тоо нэмэгджээ. Дуудлага мэдээллийн дийлэнх хувийг хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон зүрх судасны өвчлөл, ахуйн хүрээний гэмтэл бэртэл эзэлжээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төвд сар шинийн баярын өдрүүдэд нийт 3600 орчим дуудлага мэдээлэл ирсэн байна. Харин Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасгаар 1160 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс зам тээврийн осолд орсон 107 иргэн байсан байна. Нийт зам тээврийн ослын ихэнх нь орон нутагт гарсан байна.
Мөн сар шинийн баярын эхний 3 өдөрт дуусмагц эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг тухай эмч мэргэжилтнүүд хэлсэн байна. Учир нь албан байгууллагууд золголт хийж, ахуйн хүрээний архидалт ихсэж гэмтэж бэртэх, хордлогод орох тохиолдол ихэсдэг юм байна.