Бангладеш улсад дүрвэгсдийн хуаранд гал гарсны улмаас 12 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Энэ сарын 5-ны өдөр Бангладеш улсын Зүүн өмнөд нутгийн Рохинжа дүүрэгт байрлах дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранд өргөн хүрээг хамарсан гал гарсны улмаас олон мянган хүн толгой хоргодох орон байргүй болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр 3000 орчим дүрвэгсдийн хоргодох байр бүхэлдээ галд автаж, шатсан байна.

Болж буй үйл явдалтай холбогдуулан Бангладешийн хуулийн байгууллагаас галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд олон мянган хүнийг шатааж хөнөөхийг завдсан байж болзошгүй гэж үзэн хоёр этгээдийг саатуулаад байгаа талаараа хууль хяналтын байгууллагаас мэдэгджээ. 2017 онд Мьянмар улсын төрийн эрх мэдлийг цэргийн хүчнийхэн гартаа оруулсныг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулсан юм. Харин цэргийн эрх мэдэлтнүүд жагсагчдыг хүч хэрэглэн тараагаад зогсохгүй анхааруулахгүйгээр буудаж, барьж, хорьж эхэлснээр тус улсын олон мянган иргэн хөрш улс Бангладеш руу дүрвэсэн юм. Харамсалтай нь хэлмэгдүүлэлтээс зугтсан олон мянган дүрвэгсдийн хоргодох байрт гал гарсны улмаас 12 мянган хүн орон гэргүй болсон талаар Ройтерс агентлаг мэдээлж байна.

Хамгийн сүүлд 2021 оны 3-р сард уг дүрвэгсдийн хуаранд томоохон хэмжээний гал түймэр дэгдэх үеэр 15 хүн амь үрэгдэж, 50 мянга орчим хүн дахин өөр хот руу дүрвэж байжээ.