Өрнөдийн улс орнуудын төв банкны удирдлагууд ам.долларын урсгалыг нэмэгдүүлнэ

АНУ-ын банкны салбарын тогтворгүй байдал, Швейцарын арилжааны банк дампуурлаа зарласан зэрэг шалтгаануудын улмаас Өрнөдийн улс орнуудын төв банкны удирдлагууд зээлийн урсгалаа хадгалахыг оролдож байна. Үүнтэй холбогдуулан Английн төв банк тэргүүтэй Өрнөдийн зургаан улсын төв банк дэлхийн санхүүгийн системээр дамжих ам.долларын урсгалыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.

Америк.долларын хөрвөх чадварын “Своп шугамыг” нэмэгдүүлэх зохицуулалт энэ сарын 20-оос эхлэн хэрэгжиж эхэлжээ. Энгийнээр тайлбарлавал “Зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд өрх бүл, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа америк.долларын зээлийн урсгалыг нэмэгдүүлэхэд дээрх зургаан улсын төв банк дэмжлэг үзүүлэх зорилготой байна. Дэлхийн хамгийн том зургаан төв банкны удирдлагууд зохицуулалтын арга хэмжээ авахаа зарласан нь Дэлхийн банкны системийн доголдол хэр ноцтой болохыг харуулж байгааг шинжээчид онцолжээ. Хэдийгээр дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын эрх баригчид 2008 оны үеийнхтэй ижил санхүүгийн хямрал нүүрлэх эрсдэл бага гэж тодорхойлж байгаа ч цар тахлын гурван жилийн дараа Украины дайн дэгдсэн нь эрсдлийг бодит болгож байгааг шинжээчид онцолж байна.

Өнгөрөгч ням гарагт Швейцарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын төв банк дампуурлаа зарласан “Credit Suisse” банкийг мэдэлдээ авсан байна.