УИХ дахь хүчирхийллийн эсрэг Лобби бүлгээс хүүхэд хамгааллын “Шүгэл” төслийг эхлүүллээ

УИХ дахь хүчирхийллийн эсрэг Лобби бүлэг болон уих-ын эмэгтэй гишүүд хамтран хүүхэд хамгааллын “Шүгэл” төслийг эхлүүлэхээр болсон байна. Уг төслийн хүрээнд эцэг эхчүүдийг хүүхэддээ шүгэл авч өгөхийг зөвлөж байгаа бөгөөд аюулд өртсөн тохиолдолд шүгэл үлээн бусдаас тусламж гуйх боломжтой гэж төслийг санаачлагчид мэдээллээ.

2022 онд хүүхэд хохирсон, дарамт хүчирхийлэл болон орчны эрсдэлээс үүдэж 2000 гаруй хүүхэд хохирсон байна. Энэ нь 2021 онтой харьцуулахад 65 хувиар өссөн дүн юм. Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо жил ирэх тусам өссөн тул УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран шүгэл төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Хүүхэд хамгааллын 108 утас ажиллаж байгаа хэдий ч хүүхэд бүр гар утасгүй, тулгамдсан үед хүүхэд хамгааллын төвд хандаж амжилгүйгээр хүчирхийллийн хохирогч болох эрсдэлтэй байна. Тийм учраас хүүхэд бүр шүгэлтэй байснаар хохирогч болох эрсдлээс хамгаална гэж үзэж байна

УИХ-ын хүчирхийллийн эсрэг Лобби бүлгээс гэр бүлийн тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан багийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хийх болсон байна.