Н.Энхболд: УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах санал яригдаж байгаа

Үндсэн хуулийн цэцээс үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулалгүйгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тэгвэл 2024 онд болох УИХ-ын ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас томилжээ.

УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тусгаж байсан. Үндсэн хуульд заасны дагуу одоогийн УИХ 2023 оны 6-р сарын 30-нд багтаан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй байгаа юм. Үүний хүрээнд УИХ-д суудалтай гурван намын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах асуудал яригдаж байна.

Зарим УИХ-ын гишүүдийн зүгээс ойр ойрхон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зохимжгүй гэж үзэж байна. Гагцхүү нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд иргэдийн саналын үндэслэн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явах нь зүйтэй.

Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахтай зэрэгцэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх товтой байгаа юм. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхгүйгээр дан ганц Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь үр дүнгүй гэж үзэж байна. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулиар намуудын санхүүжилт болоод мөнгөний гэх сонгуулийг эцэслэх боломжтой.

Энэ оны зургаадугаар сарын 30-ны дотор УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан тоглоомын дүрмийг шинэчлэхээр боллоо. Мөн гишүүд хамгийн боломжит хувилбар нь холимог тогтолцоо гэж үзэж байгаа юм. Нийт нэр дэвшигчдын 50 хувийг намын жагсаалтаар мажоритар тогтолцоогоор дэвшүүлнэ, үлдсэн хувийг нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах төлөвтэй байна.