Исламын шашинт иргэн анх удаа Шотланд улсын Засгийн эрх баригч намын даргаар сонгогджээ

Өнгөрөгч даваа гарагт Шотланд улсын Засгийн эрхийг баригч “Үндэсний нам”-ын дарга болоод Ерөнхий сайдаар Хумза Юсуф сонгогджээ. Өдгөө 37 настай Хумза Юсуф нь хагас автонамит Засгийн газрын тэргүүнээр дараагийн сонгууль хүртэл ажиллах юм байна.

Пакистан гаралтай Хумза Юсуф нь 2018 оноос хойш тус улсын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа юм. Тэрбээр даваа гарагт Үндэсний намын дотоод сунгаанд хоёр өрсөлдөгчөөсөө илт давуу саналаар намын даргаар сонгогдсон байна. Тэрбээр Шотландын Глазго хотод төрсөн, аав нь Пакистан, ээж нь Кени гаралтай төдийгүй тус улсын анхны өнгөт арьст Ерөнхий сайд болж байгааг хэвлэлүүд онцолж байна.

Ерөнхий сайд Хумза Юсуф нь Шотландыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсаас гаргах буюу тусгаар тогтнуулах, Нийгмийн цөөнхийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн батлах хүндхэн үүргийг хүлээж байна.

Шотландын Ерөнхий сайд асан Никола Старжен тусгаар тогтнолын төлөөх кампанит ажлыг үр дүнд хүргэж чадаагүйн дээр нийгмийн цөөнхийг хамгаалах асуудалд хойрго хандсан гэж шүүмжлүүлсэний улмаас огцрох шийдвэр гаргасан юм.