4-р сарын 6-ны байдлаар ГССҮТ-ийн ЯТТ-аар 415 хүн үйлчлүүлжээ

4-р сарын 6-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгаар 415 хүн үйлчлүүлсэн байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь өндрөөс унасан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж гэмтсэн гэсэн өгүүлэмжтэй иргэд эзэлж байна. Түүнчлэн цаг агаар дулаарч энэ үед бага насны хүүхэд унаж бэртэх тохиолдол их гарч байгааг анхаарууллаа.

ГССҮТ-д пүрэв, баасан гарагуудад шөнийн 00 цагаас хойш үйлчлүүлж буй иргэдийн талаас дээш хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж гэмтсэн байдаг. Иймд иргэдийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

Мөн түлэгдсэн шархан дээрээ лааны тос асгаж арга хэмжээ авах тохиолдол одоог хүртэл гарч байгаа бөгөөд бэртэж гэмтсэн тохиолдолд яаралтай тусламжийн төвд хандахыг зөвлөж байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан бага насны хүүхэд гадаа тоглохдоо бэртэж гэмтэх тохиолдол ихсэх хандлагатай байна. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ үлдээхгүй байхыг анхаарууллаа.