ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Украинтай холбоотой ээлжит дуулиантай мэдэгдлээ хийжээ. Тэрбээр Киевийн дэглэмд санхүүгийн болон зэр зэвсгийн дэмжлэг үзүүлж байгаа Европын улс орнууд хямралын үеээ даван туулж байгаа гэдгийг онцолсон байна.
Украины дүрвэгсэдийн шилжилт хөдөлгөөн, инфляцын өсөлт, эрчим хүчний төсөөлөөгүй өндөр зардал зэрэг нь Европын ард иргэдийг амьжиргааны хямралд хүргэж байгаа төдийгүй аж ахуйн нэгжүүдийг олноор нь дампууралд хөтөлсөн гэдгийг Д.Медведев мэдэгдэлдээ онцолжээ.
Түүнчлэн тэрбээр “Хаана байдгийг нь ч мэдэхгүй улсад их хэмжээний хөрөнгө санхүү зарлагдаж байгаа нь Америкчуудын уур бухимдлыг дээд цэгт нь хүргэж байгаа. Мөн удахгүй Нэгдсэн улсын улс төрийн систем задран унахад ойрхон байна” гэдгийг анхааруулжээ. Мөн тэрбээр Польш улс Украины баруун бүс нутгийг өөртөө нэгтгэх санааг үе үе илэрхийлдэг байсныг онцолжээ.
АНУ тэргүүтэй Өрнөдийн улсууд Украины дайнд зарцуулж байгаа их хэмжээний хөрөнгө санхүүгээ Африк, Латин америкийн хөгжиж буй улсуудад хөрөнгө оруулсан бол томоохон хөгжил цэцэглэлт, ахиц дэвшил авч ирэх байсныг тэрээр мөн дурджээ. Украины оршин тогтнол хэнд ч хэрэггүй тул удахгүй газрын хөрснөөс арчигдан алга болно гэдгийг ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.