Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэрээ гаргасан үйлдэл нь олон нийт шүүмжлэлийг дагуулсан юм. Цахим сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгт буулгаснаар Далай лам бага насны хүүг тэвэрч, дараа нь уруул дээр нь үнссэн бөгөөд удалгүй “Миний хэлийг хөхөх үү” хэмээн асуусан байна.
Тэгвэл өнгөрөгч даваа гарагт 14-р Далай лам өөрийн 19 сая дагагчтай твиттер хуудсаараа дамжуулан болж өнгөрсөн үйл явдалд уучлалт гуйсан байна. Уг үйл явдалд энэ оны 2-р сарын 28-ны өдөр Энэтхэгийн Драмсала хотод болсон арга хэмжээний үеэр тохиолдсоныг эх сурвалжууд мэдээлжээ. Дээрхийн гэгээнтэн олон нийтийн газарт уулзсан хүмүүсээ гэм зэмгүй, хөгжилтэй шоолж тоглоом наргиа хийдэг гэгддэг.
1959 онд Төвд дэх Хятадын ноёрхлын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Далай лам энэтхэг рүү дүрвэн гарсан юм. Улмаар Хятадын эрх баригчид Далай ламыг салан тусгаарлагч үзэлтэн гэх ангилалд багтаасан төдийгүй түүнийг гэмт хэрэгтэнд тооцдог байна.
Тэрээр алслагдсан, уулархаг нутагт хэл, соёлын бие даасан байдлаа хадгалан үлдэхийн тулд дэлхий нийтийн дэмжлэгийг авах олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай байна.