Даваа гарагт АНУ-ын Үндэсний сансар судлалын “НАСА” агентлаг 2024 онд сар руу зорчих нисгэгчдийн багийг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү нисгэгчдийн багийн бүрэдэлдэхүүнд анх удаа өнгөт арьстан нэгдсэн төдийгүй мөн анх удаа эмэгтэй нисгэгч багтаасан нь түүхэн үйл явдал болсныг хэвлэлүүд онцолсон байна.
Ийнхүү НАСА агентлаг 50 жилийн дараа “Артемис” хөтөлбөрөө эргэн сэргээж нисгэгчдийг сар руу илгээхээр болжээ. 2024 оны 11-р сард хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа хөтөлбөрийн хүрээнд нисгэгчид сарыг 10 хоног тойрон эргэснийхээ дараа эх дэлхийдээ газардах юм.
“НАСА” агентлагийн эрдэмтэд хүн төрөлхтөн сарны гадаргуу дээр удаан оршин тогтнох боломжийг судалж байгаагаас гадна цаашлаад сарнаас ангараг руу зорчих боломжийг эрэлхийлж байгаа тухайгаа мэдээлжээ. Гэхдээ энэ удаагийн нислэгээр сансрын нисгэгчид сарны гадаргуу дээр газардахгүй. Харин хөлгийн багийнхан “Space Launch пуужин болон “Orion” хөлөгт хүн удаан амьдрах боломжийг судлана гэдгийг НАСА агентлагийн тэргүүн мэдэгджээ.
Харин 2025 онд Артемис хөтөлбөрийн хүрээнд нисгэгчид дахин сар руу зорчиж, сарны гадаргуу дээр газардах төдийгүй тэндээсээ шууд ангараг гараг руу хөөрнө гэдгийг эрдэмтэд онцлон мэдээлжээ