Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас шалтгаалсан өвчилөлүүд буурахгүй байна. Зөвхөн 2022 онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол гэмтлийн 926 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж байгаа шалтгааныг тус мэргэжлийн хүний нөөцийн дутагдал, сургалт мэдээлэл бага хөдөлмөрийн хяналт суларсантай холбоотой гэж үзэж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад олон талын оролцоо чухал юм салбар яамнаас иргэдийн хөдөлмөрлөх нөхцөлд осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх хөдөлмөрлөх аюулгүй орчныг хангах зэрэгт анхаарал хандуулан шат дараатай ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ эхний ээлжид сургалт мэдээллийг цахим хэлбэрт оруулж иргэдэд мэдээлэл хүргэх, мөн тухайн байгууллагад тавих хяналтыг сайжруулах зэрэгт анхаарч ажиллана гэсэн юм.
Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа уул уурхай болон барилгын салбарын ажилчид орчин нөхцөлөөсөө хамаараад эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гардаг.
Дан ганц уул уурхай хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллагсад бус сургууль цэцэрлэгийн орчинд хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Гэвч эдгээр байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай тоног төхөөрөмж хувцас хэрэглэл зэргийг авах төсөв мөнгө байдаггүй учир өөрсдийн нөөц бололцоондоо тааруулан ажилладаг тухай ярьж байна.
Мөн зарим байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангахад зориулагдсан техник тоног төхөөрөмж хүрэлцээ бага мэдээлэл сургалт зэргийг хангалттай хэмжээнд өгдөггүй зэрэг засаж залруулах олон асуудал байгаа гэдгийг хөдөлмөр эрхлэгчид хэлж байсан юм.