Төрийн хоол, хүнс хангамжийн бодлого муу байдгаас шалтгаалж иргэд  хооллолтын асуудалд  анхаарал хандуулж чаддаггүй гэв

ШУТИС-ийн хоол үйлдвэрлэл технологийн сургуулийн багш нар монголчуудын хооллолтын талаарх судалгааг 5 жил тутамд хийж байна. Судалгаагаар монголчууд гурилыг хамгийн ихээр хүнсэндээ хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Хоол хүнснийхээ орц, илчлэгийг тааруулж хэрэглэх нь эрүүл байх үндэс гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Дээрх судалгаагаар монголчууд мах хэрэглэхээс илүүтэйгээр цардуул ихээр агуулсан улаанбуудайн гурил, цагаан будаа төмс зэргийг өдөр тутамдаа их хэмжээгээр буруу хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Эдгээр хүнс нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж таргалалт үүсгэх гол шалтгаан болдог байна. . Тэгвэл ямар ч хүнсийг орцыг нь тааруулж хэрэглэх нь чухал байдаг талаар мэргэжилтнүүд хэлж байна

Мөн манай улсад хүнс хангамжийн бодлого муу байдгаас шалтгаалж иргэд  хооллолтдоо анхаарал хандуулж төдийлөн чаддаггүй байна.тиймээс иргэдийн эрүүл зөв хооллох асуудалд төрөөс нэгдсэн бодлого шаардлагатай байна.

Иргэд зөв хооллолтын талаар  өрөөсгөл ойлголттой байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байсан юм. Эрүүл зөв хооллоно гэдэг нь зөвхөн тахианы цээж  мах ногоо зэргийг хэрэглэх бус бүхий л төрлийн хүнсийг тохирох хэмжээнд хэрэглэхийг хэлдэг. Тиймээс мэргэжлийн хоол зүйч судлаачдын судалгаа зөвлөгөөг даган мэдээлэл авч хоол хүнсийг сонгож хэрэглэхийг зөвлөж байсан юм.