Нийслэлийн есөн дүүрэгт стандарт хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна

Нийслэлээс 2021-2024 оны хооронд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж стандарт, норм дүрмийг мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Стандартыг тогтооход төрийн байгууллагын салбар нэгж бүр хяналт тавин ажиллах бөгөөд иргэн ААН-ийн үүрэг хариуцлага чухал юм.  

Иргэдийн  аюулгүй орчин нөхцөл байдлыг хэрхэн хангах талаар, стандарт нормын суурь судалгаанд үндэслэн 38 стандартыг 52 болгож нэмэгдүүлжээ. Энэхүү төслийн хэрэгжилтийн явцыг холбогдох байгууллагууд болон төрийн байгууллагын салбар нэгжүүд хяналт тавин ажиллана. Нийслэл хотод байгаа барилга орон сууц, авто зам зэрэг бүтээн байгуулалтууд огт стандартын шаардлага хангаагүй, аюулгүй орчныг бүрдүүлж чадахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл стандартыг хэрэгжүүлэхэд хэд хэдэн алхам  чухал. Хотын стандартыг зөв тогтоон хэрэгжүүлэхэд эдгээр чиглэл рүү анхаарал  хандуулах шаардлагатай байна. Үүнд

  • Барилга
  • Дэд бүтэц
  • Байгаль орчин
  • Хот нийтийн аж ахуй
  • Худалдаа, үйлчилгээний салбар зэрэг багтах юм байна

Иргэдийн амьдарч байгаа орчноос эхлээд үйлчилгээ авах, зорчих зэрэг өдөр тутмын амьдралд нөлөөлөх стандартыг тогтоох нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон давуу талыг бий болох юм.