Д.Тогтохсүрэн: 5-р сард багтаан ҮХНӨ-ийг хэлэлцэх боломжтой

УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авч эхлээд байна. Нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газраас боловсруулсан бөгөөд гишүүдийн тоо нэмэгдсэнээр нэг гишүүдийн эрх мэдлийг бууруулж, иргэдийг төлөөлөх чадвар нэмэгдэнэ гэж үзэж байна.

УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэх заалт бүхий Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газраас боловсруулан санал авч эхлээд байна. Тэгвэл уг асуудалд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд гишүүдийн тоо нэмэгдсэн ч тодорхой үр дүн гарахгүй гэж хэллээ.

Харин зарим гишүүд хуулийн төслийг дэмжсэн байр суурьтай байгаа юм.Гишүүдийн тоо нэмэгдсэнээр Парламентын чадавх нэмэгдэж, иргэдийг төлөөлөх чадвар дээшлэнэ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийг тогтвортой байлгахын тулд цаг үеэ даган шинэчлэгдэж байх ёстой гэж мэдэгдсэн бөгөөд үүний дагуу УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдээд байгаа юм.

МАН-ын бүлгийн даргын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ирэх тавдугаар сард багтан хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн  төслийг ирэх тавдугаар сард хэлэлцэхээр болбол бусад хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг түр хугацаанд хойшлуулна. Харин заасан хугацаатай хэлэлцэх асуудлыг тов дарааллын дагуу хэлэлцэх юм байна.