Өчигдөр Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож өнгөрлөө. Тэрээр амьд сэрүүн байсан бол өдгөө 61 нас хүрэх байжээ. Түүний хөшөөнд гэр бүлийнхэн болон Ардчилсан намын гишүүд төлөөлөгчид хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн юм.
Санжаасүрэнгийн Зориг нь 1998 оны 10-р сарын 2-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сэжиглэн яллагдагчаар татаж байсан ч Нийслэлийн Прокурорын газраас дөрөвдүгээр сарын 19-ны өдөр тогтоолыг хүчингүй болгосон талаар мэдээлсэн. Жил бүрийн энэ өдөр буюу түүний төрсөн өдрөөр түүний аллагын тухай яригддаг ч хэргийн захиалагч гүйцэтгэгч нарыг олж тогтоож чадахгүй байгаад түүний гэр бүлийнхэн болоод намын гишүүдийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Түүний дүү С.Оюун хэлэхдээ түүний гэр бүлийнхэн энэ хэрэгт холбогдогч этгээдүүдийг олж тогтоож чадахгүй бол хэн нэгнийг битгий хэлмэгдүүлээсэй хэмээн хүсдэг мөн мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаад, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар үйлдсэн гэдэгт эргэлзэж байсан. Үүнийгээ ч илэрхийлж байсан гэдгийг хэлж байсан юм. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны аллагатай холбоотой хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллага ахлан ажиллахаар болсон юм.