Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. ЗГ-ын 5 “Ш” ажиллагааны “Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгох ажил явагдаж байна. Төрийн өмчийн обьектийг түрээслэж буй ААН-үүд болоод жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн үлдэгдэл өр, төлбөрийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болголоо.
Эдгээр мэдээллийг олон нийтэд Shilen.gov.mn вебсайтад нээлттэй байдлаар оруулсан байна. Энэ вебсайтаас төрийн өмчийн обьектийг түрээслэж буй компанийн нэрээр хайлт хийх боломжтой бөгөөд ямар хэмжээний талбайг түрээслэж буй талаар болон нэг метр квадратыг хэдэн төгрөгөөр түрээслэж байгаа зэрэг мэдээллийг харах боломжтой болжээ.
“Шилэн” ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоо хоногт хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Үүний үр дүнд ганцхан 7 хоногийн дотор 95 хуулийн этгээд нийт 460 гаруй сая төгрөгийн өр, төлбөрөө төлсөн байна.