ЭМЯ: ЭМДС-ийн санхүүжилтээр 17 хүртэлх насныхны шүдэнд фторт түрхлэг түрхэх ажил хийгдэнэ

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах төслийн хүрээнд ирэх 5-р сарын 1-ээс 17 хүртэлх насны хүүхдүүдийн шүдэнд фторт түрхлэг түрхэж эхэлнэ. Тэгвэл иргэдийн зүгээс амны хөндийн эрүүл мэндийг сахих нь хувь хүний ухамсар, хариуцлага тул фторт түрхлэгт хамруулж, улсын төсвийг  үрэгдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.

  •  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрт илрүүлэг үзлэг оногилгоонд 980.000 орчим  иргэн хамрагджээ. Үүнээс 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байна.
  • Тэгвэл үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цоорох өвчин илэрсэн байна. Энэ нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгааг харуулж байна гэж үзжээ.
  • Фторт түрхлэгийн үнийг хувийн эмнэлгүүдийн дундаж үнээр авч үзвэл 40.000  мянган төгрөг болж байна
  • Харин үүнийгээ эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдаж шүдний цооролтой гэж оношлогдсон хүүхдийн тоонд оноовол жилд дунджаар 15 тэрбум төгрөгийн өртөг гарч байна.

Эрүүл мэндийн яамнаас бүх нийтийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахаар 2024 оноос “Шүд”  төсөл  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү төслийн  нэг хэсэг нь бага насны хүүхдийн шүдний цоорлоос сэргийлж фторт түрхлэг түрхэх ажил юм. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд цаашид хүүхдийг сургууль цэцэрлэгийн орчинд болоод гэртээ хэрхэн шүдээ зөв арчлах, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох зэргээр  сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хүүхдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх нь эцэг эхчүүд, асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой тул энэ ажилд улсын төсвөөс хөрөнгө санхүүжилт гаргах нь тохиромжгүй шийдэл гэдгийг хэлж байна.

Хэрэв хүүхдийн шүдэнд фторт түрхлэг түрхэх ажил хэрэгжиж эхэлбэл эхний ээлжид анхан шатлалын эмнэлгийн эмч нар иргэдэд үйлчлэх юм. Гэвч зарим мэргэжлийн эмч нарын зүгээс фторт түрхлэгийг түрхэхдээ орчин болоод нарийн мэргэжлийн ур чадвар чухал гэдгийг онцолж байна.