5-р сарын 1-ээс “Шүүр” ажиллагааны хүрээнд яамдаас эхлэн хяналт шалгалт явуулна

Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Шүүр ажиллагааны хүрээнд нийт 6200 орчим зөрчлийг илрүүлсэн бөгөөд нийт зөрчлийн дийлэнх нь нутгийн өөрөө удирдах байгууллагаас илрүүлсэн зөрчил байжээ.

Шүүр ажиллагааны хүрээнд ирүүлсэн мэдээллээс харахад эмч эмнэлгийн салбар болон багш нар, ТҮК-ийн ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн асуудал гарсан байна. Тэгвэл эдгээр асуудалд хяналт шалгалт явуулан хууль бусаар ажлаас чөлөөлсөн байвал тухайн байгууллагын удирдлагад хариуцлага тооцох юм байна.

Түүнчлэн шүүр ажиллагааны хүрээнд яамд болон засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад хяналт шалгалтын ажлыг энэ долоо хоногоос эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна.